Дунёгуз нүдний эмнэлгийн профессор хичээл заалаа

Бүгд Найрамдах Турк Улсын нүдний төрөлжсөн Дунёгуз эмнэлгийн нүдний их эмч Dorukcan Akincioğlu 2 дугаар сарын 10-ны өдөр “Нүд, нүүрний нөхөн сэргээх мэс засал”, “Торлог бүрхүүлийн эмгэгийн үед үүдэл эсийн эмчилгээ” сэдвээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 4 давхрын их танхимд сургалт явууллаа.

Уг сургалтад холбогдох мэргэжлийн 50 гаруй эмнэлгийн мэргэжилтэн танхимаар,  75 мэргэжилтэн цахимаар хамрагдаж мэдээлэл авлаа.