card

Дорноговь аймгийн
Нэгдсэн эмнэлгийн танилцуулга

Аймгийн эмнэлэг анх 1931 онд Далай Шандын энгэрт 2 гэрт орос эмч Сергей Иванович Агатов өөрийн гэргий бага эмч Вера Ивановна, хэлмэрч Жигжид Бадмаевын хамт ирж ажилласнаар эмнэлэг анх байгуулагдсан түүхтэй.

Дорноговь аймгийн<br>Нэгдсэн эмнэлгийн танилцуулга

Өнөөгийн байдал

НЭ нь 222 ортой эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэл:

  • Хүүхэд, дотор, мэдрэлийн тасгууд
  • Мэс засал, гэмтлийн тасаг
  • Эх барих, эмэгтэйчүүдийн тасаг
  • Халдварт, сүрьеэгийн тасаг
  • Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг
  • Өдрийн эмчилгээ

 

Үйлчлэх хүрээ:

Аймгийн төв болон 13 сумд, хил залгаа орших аймгуудаас ирсэн 62000 хүн амд II дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Хүчин чадал:

  • Хүлээн авах, яаралтай тусламжийн хэсэг /тусгаарлах өрөөтэй/
  • Амбулаторит үзлэгийн 21 кабинет, өдөрт 320 - 380 хүнд үйлчлэх хүчин чадалтай.
  • Оношлогооны хэсэгт кгг дижиталрентген, хэт авиан оношлогоо, тархины цахилгаан бичлэг, зүрхний ЭХО кГ, дурангийн шинжилгээ, клиник–дархлаа-биохими цусны шинжилгээг орчин үеийн багаж аппаратын тусламжтайгаар хийнэ.
  • 164 өвчтөнг хэвтүүлэн эмчлэх 6 тасагтай
  • Хагалгааны 2 өрөө бүхий хэсэгт өдөрт 8–10 хагалгаа хийх боломжтой.
  • Тасаг бүр 1 ортой эрчимт эмчилгээний хэсэгтэй. Эх барихын 2 өрөө, 2 нярайн өрөөтэй.
  • Сэргээн засах эмчилгээний хэсэгтэй.
  • Япон, БНСУ, БНХАУ-ын эмнэлгийн өндөр технологийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
  • Сургалт, хурлын танхим, номын сан, интернет сүлжээтэй.
  • Нэгдсэн гал тогоо, хооллох танхимтай.

 

Эмнэлэгт хандах, үзлэгийн цаг товлох хэлбэр:

  • Урьдчилан товлолгүйгээр амбулаторийн ажиллах цагаар ирж үзлэг зөвөлгөө авч болох боловч товлолтой үйлчлүүлэгч давуу эрх эдэлнэ.
  • 7 хоногт ажлын  цагаар сумдаас  утсаар товлож болно /Утас: 96903103/.
  • Биечлэн ирж эмнэлгийн үүдний хэсгийн хөтөчид хандан үзлэгийн товлол авч болно. Яаралтай тохиолдолд хүлээн авах тасагт хандаж тусламж авч болно.
  • Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, нууцлал:
  • Нэгдсэн  эмнэлэг нь үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдал, нууцлалыг эн тэргүүнд тавина. Эмч, мэргэжилтэн ДЭМБ-ийн Өвчтөний аюулгүй байдал стратегийг мөрдлөг болгоно. Эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл  хэрэглэдэг.
  • Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн аливаа мэдээллийн нууцыг чандлан хадгалж зөвхөн эмч, сувилагч нар тусламж үйлчилгээний хэрэгцээнд ашиглана.
  • Хагалгаа хийх,цус цусан  бүтээгдэхүүн сэлбэхэд  өвчтөнөөс бичгээр таниулсан зөвшөөрөл авах бөгөөд энэ нь зөвхөн тусламж үйлчилгээтэй холбоотой болно.

 

Эмчийн үзлэг, зөвлөгөө:

  • Хүүхдийн эмч, мэдрэлийн эмч, мэс заслын эмч ,чих хамар хоолойн эмч,нүдний эмч, эмэгтэйчүүдийн эмч, хавдрын эмч, арьс өнгө, харшлын эмч,халдвартын эмч, дотрын эмч сэтгэцийн эмч,шүдний эмч,нөхөн сэргээх эмч нар ажилладаг.

Хүний нөөц:

Нийт 57 их эмчтэй .Манай хамт олны дундаас МУ-ын Хөдөлмөрийн баатар -1, Хүний гавъяат эмч 3 төрөн гарсан бөгөөд .эмч нарын  40 гаруй хувь нь  АУ-ны доктор, АУ-ны магиструуд,клиникийн профессор, тэргүүлэх болон  ахлах зэрэг цолтой . Туршлагатай 96 сувилагч дунд мэргэжилтэн ажиллаж байгаа ба  44 орчим хувь нь бакалавр зэрэгтэй, 18 хувь нь тэргүүлэх болон ахлах зэрэг цолтой,  туслах болон үйлчилгээний 62 ажилтантай.

 

Шинэ бүтээл

НЭ-т нурууны ивэрхийн хагалгаа, шилбэ ясыг митуцээр хадах, нугасны мэдээгүйжүүлгээр цөсний хагалгаа хийх, шүдний гэрлэн ломбо, шүд пааландах, голонцортой шүд хийх, эмэгтэйчүүдийн экстерпаци хагалгаа зэрэг сүүлийн үеийн өндөр үр дүнтэй эмчилгээ оношлогооны аргуудыг нэвтрүүлээд байна. Геморрой өвчний үед Пергуссоны арга, Мэдээгүйжүүлгийн практикт Бирийн хориг шинээр нэвтрүүлж 12 хүнд хийсэн хүндрэл гараагүй байна.

Мөчдийн гэмтлийн түгжээт хадаас хэрэглэсний  эдгэрэлт хурдан байна.

 

Шулуун гэдэсний  өргөссөн судасны зангилаа авах мэс ажилбар эдгэрэлт хурдан,дахилт багатай байна.

Хэвлийн хөндийн дурангийн мэс засал нь эмчилгээ оношлогооны зорилгоор мэс засал эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлж нийт 8 хагалгаа ороод байна.

Остеомиелитийн үед булчингийн аргаар хөндийг битүүлэх аргыг 12 хүнд хэрэглэснээр дахилт байхгүй үр дүнгээ өгч байна.

 

Томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбоотойгоор, вирус тодорхойлох зорилгоор түргэвчилсэн оношлуурыг 188 хүүхдэд /хамрын арчдас авч/ хийж, А хүрээний вирус 66 хүүхдэд, АВ хүрээний вирус 2 хүүхдэд илэрч, өвөрмөц эмчилгээг хавсран авснаар хүүхдийн эдгэрэлтэнд илүү үр дүнтэй байсан.

Д аминдэмийн илүүдэл байж болзошгүй шинжтэй зарим хүүхдүүд эмчлэгддэг учир, сулковичийн сорил тавьж, Д аминдэмийн илүүдлийн талаар тандалт судалгаа хийсэн.

Хүүхдийн тасагт   хөгжимт эмчилгээний аргыг нэвтрүүлж байна.

 

Нян судлалын лабораторт нянг өсгөвөрлөхөд хэрэглэдэг түгээмэл тэжээлт орчин бол цустай тэжээлт орчин юм. Тус тэжээлт орчныг бэлдэхдээ хонины цус хэрэглэдэг болсон. Мөөгөнцрийг өсгөвөрлөж байна.

Иммуноглобулин G үзэж эхэлсэн. Рото болон аденовирусын түргэвчилсэн оношлуурыг шинээр хэрэглэснээр вирусын халдварыг нянгийн гаралтай халдвараас ялгах оношилгооны ач холбогдолтой байна. Бактериологийн шинжилгээнд хром агарыг шинээр хэрэглэсэн. Зөөврийн тэжээлт орчин Амиссыг шинжилгээнд хэрэглэснээр шинжилгээний сорьцыг үнэн зөв тээвэрлэх, хадгалахад үр дүнтэй арга.

 

Төрөх тасгийн хамт олон төрөхийн өмнөх эхчүүдийн амрах байранд амарч байгаа эхчүүдэд өдөр тутам тавих хяналтын хуудас шинээр нэвтрүүлэн эмчилгээ үйлчилгээндээ ашиглан үр дүнд хүрсэн.

Дорноговь аймгийн Нэгдсэн  Эмнэлэг"-тэй хамтран ажилладаг байгууллагууд болон үйлчлүүлэгч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, ажил үйлсэд тань амжилт хүсье