Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар

2022 оны 06 дүгээр сарын 16-ны өдөр. Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар:

Аймгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үр дүнтэй, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээний талаар хэлэлцэж, Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдээс аймгийн ЭМГ болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад:

- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй Нэгдсэн эмнэлгийн болон Сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудын хүний нөөцийн асуудлыг нарийвчлан судалж, хомсдол бий болоод буй салбарын эмч, сувилагч, ажилтны орон тоог орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан хангах, тэдний ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх чиглэлээр гадаад, дотоодын чанартай сургалт хөтөлбөрт хамруулах

- Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн оочир дарааллыг эрэмбэлэх, түргэн шуурхай үйлчлэх, сумаас ирж үйлчлүүлж буй иргэдэд чирэгдэл үүсгэлгүй цахимаар болон утсаар цаг авч, товлож үйлчлүүлэх зэрэг асуудлыг шийдэж ажиллах

- Иргэдээс ирүүлж буй Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээ, эмч, ажилтнуудын харилцаа, ёс зүйтэй холбоотой саналыг нэгтгэн, байгууллагын соёл, эмч, ажилтнуудын харилцаа, хандлага, ёс зүйн чиглэлээр үр дүнтэй зохион байгуулалтын ажлыг нэн яаралтай эхлүүлэх зэрэг санал дэвшүүлж, үүрэг чиглэл өгсөн.