Эрэгтэйчүүдийг дэмжих арга хэмжээний хүрээнд Аймгийн Засаг даргын санхүүжилтээр ''Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд'' нээлттэй хаалганы өдөрлөгийг Аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Андрологи-Урологийн тасгийн эмч Мэс заслын тэргүүлэх зэрэгтэй, Анагаах ухааны магистр П.Мягмарсүрэн, Бакалавр зэрэгтэй У.Түвшинтөгөлдөр, Э.Рэнцэнжунай эмч нар ирж албан байгууллага, сумдын 150 эрчүүдэд үзлэг, эхо хийж шинээр 50 гаруй өвчлөл илрүүлэн эмийн эмчилгээ зөвлөсөн. Дараагийн шатлалд үзүүлэх шаардлагатай иргэдэд зөвлөгөө өгч, 3-р шатлалын эмнэлэгт үзүүлэх боломжгүй 2 өвчтөнд орон нутагт нь мэс засал хийсэн.
''Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд '' сэдэвт сургалтыг үзлэгт хамрагдсан эрэгтэйчүүдэд зохион байгуулж 300ш зөвлөмж тараалаа.