Талархал

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээр хэд хоног үзүүлж явлаа. Үйлчлэгч эгчийн чин сэтгэлээсээ цэвэрлэгээ хийж, шалаа дахин дахин савандаж угааж байгаа нь сэтгэлд нэгийг бодогдууллаа. Чин сэтгэл гэдэг хийж байгаа ажил, гаргаж байгаа хандалгаас харагддаг. Ажлын 8 цаг цаг бүртгүүлж цалингийн төлөө ажиллах хүн байх ч, сэтгэл зүрхнээсээ ажиллах гэдэг тэс өөр ойлголт байдаг. Энгийн эгэл жирийн ажилчдаас байгууллагын нүүр царай харагддаг шүү. Улавч өмсөж эгчийн ажлыг хүндэлсээн. Дээр нь гишгэж явхад ч угааж байгаа нь харагдаад. Ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайханг хүсэн ерөөе. үл таних эмэгтэйд. Эмэгтэйчүүд бид бие биеэ хаа ч хүндэлж, дэмжин туслаж урамшуулж явах нь зүйтэй шүү. урамын ганц үг ч хүнд асар их ажиллаж, амьдрах хүч өгдөг.