Бүгд Найрамдах Турк Улсын нүдний төрөлжсөн Дунёгуз эмнэлгийн нүдний их эмч Dorukcan Akincioğlu 2 дугаар сарын 10-ны өдөр “Нүд, нүүрний нөхөн сэргээх мэс засал”, “Торлог бүрхүүлийн эмгэгийн үед үүдэл эсийн эмчилгээ” сэдвээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 4 давхрын их танхимд сургалт явууллаа.
Уг сургалтад холбогдох мэргэжлийн 50 гаруй эмнэлгийн мэргэжилтэн танхимаар, 75 мэргэжилтэн цахимаар хамрагдаж мэдээлэл авлаа.