”Цусаа бэлэглэж эв нэгдлийг эрхэмлэн, бусдын амь насыг аварцгаая”
Манай төв нь Аймгийн УЗХороотой хамтран сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлж, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулах, урамшуулах зорилгоор Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийг 56 дах удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ удаагийн арга хэмжээнд Дохиолол холбооны III анги болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нар оролцлоо. Мөн идэвхтэн доноруудыг алдаршуулахаас гадна, олон хүүхэдтэй доноруудаа “Хүнсний багц”-аар урамшууллаа.Нийт энэрэнгүй үйлст нэгдсэн донорууддаа аз жаргал сайн сайхныг хүсч, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
САЙН ҮЙЛС БҮХЭН ТҮГЭН
ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ