ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Тус төв нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” А/611 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу Эрүүл мэндийн байгууллагуудын жилийн үйл ажиллагааны тайлан, хүний нөөцийн тайлан, хүчин чадлын тайланг журамд заасан хугацаанд шалгаж хүлээн авч байна.

Журмын дагуу одоогоор ЭМЯ-наас зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, Тусгай мэргэжлийн төвүүдийн тайланг шалгаж хүлээн аваад байна.

Өнөөдрийн байдлаар 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын жилийн үйл ажиллагааны тайлан, хүний нөөц, хүчин чадлын тайланг шалгаж хүлээн авч байна.