Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүд 2023 оны 01 дүгээр сарын 10ны өдөр “ Тарилга хийх стандарт”, “ 5 зөвийн зарчим” гэсэн сэдвүүдээр дотоодын сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг Мэс засал, гэмтлийн тасаг, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг, халдварт, сүрьеэгийн тасаг, хөнгөвлөхийн тасаг, мэдрэл, сэтгэцийн тасаг, ариутгалын тасгийн нийт 34 сувилагч тусгай мэргэжилтэн дунд явуулж мэдлэг, ур чадвараа бататгалаа.