ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯЛБАР БОЛЛОО

ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯЛБАР БОЛЛОО

Эрүүл мэндийн яам Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийг 2020 оны 9 дугаар сарын 08-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн тул 1800-0119 дугаарт 2022 оны 10 сарын 17-ны өдрөөс эхлэн 07:00-17:00 цагийн хооронд холбогдон эмчид үзүүлэх цагаа захиалж болно.

Уг 18000119 тоот дугаараас Улсын эмнэлгүүдийн эмчийн үзлэгийн цагийг тараах бөгөөд ЭХО, РЕНТГЕН цагуудыг тараах боломжгүй. Учир нь нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу үзүүлэх тул тус төвөөс тараахгүй.

Ийнхүү цаг авахдаа дараах зүйлсийг анхаараарай...

Үүнд:

2-р шатлалын эмнэлгийн Зүрхний эмчид үзүүлэхдээ зүрхний цахилгаан бичлэг зайлшгүй хийлгэсэн, Дотор болон Бөөрний эмчид үзүүлэхдээ шинжилгээ хийлгэсэн байх шаардлагтай.

3-р шатлалруу үзүүлэх тохиолдолд 13А маягт авсан тохиолдолд цаг товлож өгөх юм.