Өөрийн болон өрөөл бусдын эрүүл мэндийн төлөө ЗОРИУЛАЛТЫН САВЫГ ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛАЖ ХЭВШИЦГЭЭЕ.
Хуванцар савны тэмдэглэгээ
1. PETE, полиэтилентерифтолат
Хийжүүлсэн ундаа, рашаан, ус, жүүс, шар айраг, ургамлын тос, ам зайлан шингэн, самрын тос, майонез, гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын шингэн савладаг. Эрүүл мэндэд хор хөнөөл бага тул нэг удаагийн зориулалтаар хэрэглэдэг. Температурын хэлбэлзэлд тэсвэртэй -20 хэмд хөлдөөх, +120 хэмд ариутгах.
2. HDPE, полиэтилен
Өндөр нягтрал бүхий полиэтилен. Сүү, тараг, жүүс, угаалгын нунтаг зэргийг савладаг. Зөвхөн нэг удаагийн зориулалтаар ашигладаг.
3. V поливинилхлорид
Винил эсвэл поливинил агуулсан хуванцар. Нунтаг бодис, саван, шампунь, шингэн саван, хуванцар тавилга, усны хоолой, сантехникийн хэрэгсэлүүд хийдэг. Халаах буюу шатаахад диоксин хэмээх хортой бодис үүсдэг.
4. LDPE, полиэтилен-нягтрал багатай хуванцар Нийлэг тор, нэг удаагийн хоолны сав, ахуйн хэрэглээний сав баглаа боодол, тавилга, хивс зэргийг үйлдвэрлэдэг. Дахин ашиглах боломжгүй.
5. PP, полипропилен
Тараг, жүүс зэрэг шингэн зүйлс, халуун хоол, ундаа хийх сав, элсэн чихрийн уут, эм, витамин, жигнэмэг, чипс, шоколад, чихэр, зайрмаг, цай, кофе, хөлдүү бүтээгдэхүүн, тос, нэг удаагийн тариур, савны таг, соусны сав хийхэд ашигладаг.
6. PS, полистирол
Хүнсний бус сав баглаа боодол хийдэг. Дахин ашиглах боломжгүй. Аюултай
7. OTHER, бусад тэмдэглэгээ
Зөвхөн химийн бодис хадгалах, зөөвөрлөх зориулалтаар ашигладаг бөгөөд энэхүү хуванцараас Бисфенол-А хэмээх хорт бодис ялгарах ба хүний биед хорт хавдар үүсгэх боломжтой гэж үздэг.
Таны хэрэглэж буй хуванцар саван дээр ямар нэгэн тэмдэглэгээ огт бичигдээгүй байвал юунд хэрэглэх нь тодорхойгүй тул хоол хүнсэндээ огт хэрэглэж болохгүйг анхаарна уу!!!
Хуванцар савны халуун хүйтэнд тэсвэрлэх ( +, - ) температурын заалтуудыг заавал мөрдөж хэрэглэхийг анхаарна уу!!!
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 1, 5 тэмдэглэгээтэй сав аюулгүй, 2, 4 тэмдэглэгээтэй савыг зөвхөн нэг удаа ашиглана, 3, 6, 7 тэмдэглэгээтэй савыг хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй.
Өөрийн болон өрөөл бусдын эрүүл мэндийн төлөө ЗОРИУЛАЛТЫН САВЫГ ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛАЖ ХЭВШИЦГЭЭЕ.