ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд 2021 оноос шилжсэн ба шинэчлэлийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэхэд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон манай хамт олон анхаарч ажиллаж байна.

2021 онд Ковид-19 цар тахлын үед улаан бүсэд ажилласан ажилтнуудын урамшуулал, илүү цагийг холбогдох хууль тогтоомжийн дагуу 1,8-3 дахин тооцож олгосон.

2022 оны 03 дугаар сард ЗГ-ын 107 дугаар тогтоолын дагуу нийт эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 10-12 %-иар нэмэгдүүлсэн.

2022 оны 04 дүгээр сараас шинэчлэгдсэн хөдөлмөрийн хууль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/49 тоот тушаалын дагуу илүү цагийг сүүлийн 3 сарын цалингийн дундаж үнэлгээнээс өдрийн ажилласан цагийг 1,8 хувиар, шөнийн ажилласан цагийн нэмэгдлийг 3 хувиар бодож олгож байна.

Нэг, хоёрдугаар улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэн нийт ажилтнуудад 20-60%-ийн урамшуулал олгоод байна.

Цаашид Дорноговь Аймгийн Нэгдсэн Эмнэлэг нь үйл ажиллагаандаа Чанарын менежментийн Тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа ба ажилтан тус бүрийн ажлын үр дүн, гүйцэтгэлтийг үнэлж цалин урамшууллыг олгоход анхааран ажиллаж байна.