П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хаан банк сан хамтран зохион явуулж байгаа бөгөөд Дорноговь аймгийн ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг дэмжин оролцож байна.
Өглөө 09:00 цагт Нэгдсэн эмнэлгийн гадна талбайд иргэдэд цусны даралт ихсэлтийн эрсдэл, эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж шаардлагатай бол зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулахаар төлөвлөөд байна.
Мөн Артерийн даралт ихсэлт болон зүрхний эмгэгүүдийн эмнэлзүйн удирдамжийн дагуу Нэгдсэн эмнэлэг болон өрх, сум, хувийн хэвшлийн эмч нарт 1.5 багц цагийн сургалт зохион байгуулна.