“ТАРХИНЫ ХАРВАЛТЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ” ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

АУХ-ийн Мэдрэл судлалын сектор ЭМЯ-ны захиалгаар 2018-2021 онд "Улаанбаатар хотын насанд хүрэгсдийн дундах тархины харвалт өвчний регистр судалгаа-өвчлөл, нас баралтын тархварзүйн мониторинг аргыг туршин нэвтрүүлэх" сэдэвт ШУТТ-ийн хүрээнд "Тархины харвалтын урьдчилан сэргийлэлт" олон нийтэд зориулсан зөвлөмжийг боловсруулан хүргэж байна.

Уг зөвлөмжийг нийт ард иргэдэд тархины харвалт өвчнийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх дадал, зуршлыг бий болгох зорилгоор энгийн үг, хэллэгээр, зураг дүрслэлтэйгээр, өөрсдийн судалгааны үр дүнгээс шигтгэн оруулж бэлтгэв.

Та бүхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын зөв дадал зуршлыг эрхэмлэх эрмэлзэлд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.