ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

“ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ , ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЦОГЦ СУРГАЛТ” 2022-06-16-17 НЫ ӨДРҮҮДЭД САЙНШАНД ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр хийгдэж буй энэхүү сургалт 3 түвшинд явагдах ба энэ удаагийн сургалтанд зорилтот бүлгийн буюу Онцгой байдлын газар , Тээврийн цагдаагийн алба, Улаан загалмайн хороо , Эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн жолооч нар , “Чандмань- илч” ОНӨУҮГ, Цахилгаан дамжуулах сүлжээ зэрэг байгулулагуудын 60 албан хаагчийг хамруулан чадавхижуулж байна.

Мөн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд орон нутгийн удирдлагуудын түвшинд “ ОСОЛ ГЭМТЭЛ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ” уулзалт хэлэлцүүлэг явагдлаа.