ӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН… тэднийг жаахан ялгаатай төрснийх нь төлөө бид нийгмээс нь тусгаарлаж сэтгэл зүйн хувьд давхар ялладаг уу 2021 оны статистикаар Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 106,169 хүн байна. Энэ нь хүн амын 3.1%-ыг эзэлж байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11,835 хүүхэд байна. Тэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ авч чадаж байгаа болов уу Дорноговь аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс” 7 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ….гэдэг нь тэр хүмүүс өөрсдөө биш харин тэдэнд нийгмээс, хүмүүс биднээс учруулж буй саад бэрхшээлийг л хэлдэг юм байна гэдгийг маш сайн ойлгож авлаа. Тэд бол яг л бидний адил нийгмийн идэвхтэй гишүүн, ажил олгогч, баялаг бүтээгч байх боломжтой. Бидний хувьд анзаарамгүй жижиг асуудал тэдний хувьд МАШ ТОМ чухал асуудал байдаг. Тухайн хүүхдийг асуудал гэж харахаасаа илүүтэй “Боловсролын тогтолцоо” маань өөрөө асуудал гэдгийг харж, шийдлийг гаргаж чадсанаар энэ асуудал шийдэгдэнэ…