АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЭМНЭЛГИЙН 19 БАЙГУУЛЛАГАД ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛАА

Аймгийн болон Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгүүд, 14 сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн эмнэлгүүдэд 200 сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн багц хэрэгсэл, тоног төхөөрөмж, баллон, бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар өнөөдөр гардуулан өглөө.