ЦЭРГИЙН ТӨВ  ЭМНЭЛГИЙН  ЭМЧ  НАРЫН  ҮЗЛЭГ  ЭХЭЛЛЭЭ

Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийн хүрээнд Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 09 цагт эхэллээ.

Тус үзлэг дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, чих хамар хоолой, шүд, нүд, эмэгтэйчүүд, зүрх судас, ЭХО, рентгений чиглэлээр хийгдэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг ажлын байранд туршлага солилцох үйл ажиллагаа хийгдэх юм.

Уг үзлэг нь 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Аймгийн болон Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгүүд, 14 сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн эмнэлгүүдэд 200 сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн багц хэрэгсэл, тоног төхөөрөмж, баллон, бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар өнөөдөр гардуулан өглөө.