card

Дорноговь аймгийн
Нэгдсэн эмнэлгийн танилцуулга

Аймгийн эмнэлэг анх 1931 онд Далай Шандын энгэрт 2 гэрт орос эмч Сергей Иванович Агатов өөрийн гэргий бага эмч Вера Ивановна, хэлмэрч Жигжид Бадмаевын хамт ирж ажилласнаар эмнэлэг анх байгуулагдсан түүхтэй.

Бид 2023 онд НЭМ-ийг дэмжих жил болгон зарласантай холбоотой олон нийтэд халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, амьдралын эрүүл, зөв хэв маягийг сурталчлах ажлуудыг тэргүүлэх чиглэлээ болгож хууль эрх зүйг дээдэлсэн, үйлчлүүлэгчийн ээлтэй орчинг бүрдүүлсэн, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр илүү анхаарч, эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжиж буй тогтолцоонд тулгуурлан чанартай тусламж, үйлчилгээг өргөжүүлэн ажиллах, хүний нөөцийн нийгмийн баталгааг хангах, оношилгоо, шинжилгээ, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар зорилго тавин ажилласан. 

Нэгдсэн эмнэлгийн  дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 6 зорилго, 18 зорилт, 105 шалгуурын дагуу гаргаж, тайлангийн хэрэгжилт 88,4%-тайгаар БИД ХАМТДАА дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 

Дорноговь аймгийн<br>Нэгдсэн эмнэлгийн танилцуулга

 Эмнэлгийн эрхэм зорилго

    •Цогц чадамжтай хүний нөөц, дэвшилтэт техник, технологи бүхий чанартай, аюулгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг         
    үйлчлүүлэгч бүрт хүргэхэд оршино. 

 

 

Алсын хараа

    •Мэргэшсэн, нотолгоонд суурилсан, чанар аюулгүй байдлыг хангасан олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн тусламж 
      үйлчилгээг нэвтрүүлэх

 

 

Эмнэлгийн үнэт зүйлс

     Мэргэшсэн, ёс зүйтэй, чадварлаг хүний нөөц

     Тэгш хүртээмжтэй, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээ

      Хүндэтгэлтэй харилцаа

 

 

Шинэ бүтээл

НЭ-т нурууны ивэрхийн хагалгаа, шилбэ ясыг митуцээр хадах, нугасны мэдээгүйжүүлгээр цөсний хагалгаа хийх, шүдний гэрлэн ломбо, шүд пааландах, голонцортой шүд хийх, эмэгтэйчүүдийн экстерпаци хагалгаа зэрэг сүүлийн үеийн өндөр үр дүнтэй эмчилгээ оношлогооны аргуудыг нэвтрүүлээд байна. Геморрой өвчний үед Пергуссоны арга, Мэдээгүйжүүлгийн практикт Бирийн хориг шинээр нэвтрүүлж 12 хүнд хийсэн хүндрэл гараагүй байна.

Мөчдийн гэмтлийн түгжээт хадаас хэрэглэсний  эдгэрэлт хурдан байна.

 

Шулуун гэдэсний  өргөссөн судасны зангилаа авах мэс ажилбар эдгэрэлт хурдан,дахилт багатай байна.

Хэвлийн хөндийн дурангийн мэс засал нь эмчилгээ оношлогооны зорилгоор мэс засал эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлж нийт 8 хагалгаа ороод байна.

Остеомиелитийн үед булчингийн аргаар хөндийг битүүлэх аргыг 12 хүнд хэрэглэснээр дахилт байхгүй үр дүнгээ өгч байна.

 

Томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбоотойгоор, вирус тодорхойлох зорилгоор түргэвчилсэн оношлуурыг 188 хүүхдэд /хамрын арчдас авч/ хийж, А хүрээний вирус 66 хүүхдэд, АВ хүрээний вирус 2 хүүхдэд илэрч, өвөрмөц эмчилгээг хавсран авснаар хүүхдийн эдгэрэлтэнд илүү үр дүнтэй байсан.

Д аминдэмийн илүүдэл байж болзошгүй шинжтэй зарим хүүхдүүд эмчлэгддэг учир, сулковичийн сорил тавьж, Д аминдэмийн илүүдлийн талаар тандалт судалгаа хийсэн.

Хүүхдийн тасагт   хөгжимт эмчилгээний аргыг нэвтрүүлж байна.

 

Нян судлалын лабораторт нянг өсгөвөрлөхөд хэрэглэдэг түгээмэл тэжээлт орчин бол цустай тэжээлт орчин юм. Тус тэжээлт орчныг бэлдэхдээ хонины цус хэрэглэдэг болсон. Мөөгөнцрийг өсгөвөрлөж байна.

Иммуноглобулин G үзэж эхэлсэн. Рото болон аденовирусын түргэвчилсэн оношлуурыг шинээр хэрэглэснээр вирусын халдварыг нянгийн гаралтай халдвараас ялгах оношилгооны ач холбогдолтой байна. Бактериологийн шинжилгээнд хром агарыг шинээр хэрэглэсэн. Зөөврийн тэжээлт орчин Амиссыг шинжилгээнд хэрэглэснээр шинжилгээний сорьцыг үнэн зөв тээвэрлэх, хадгалахад үр дүнтэй арга.

 

Төрөх тасгийн хамт олон төрөхийн өмнөх эхчүүдийн амрах байранд амарч байгаа эхчүүдэд өдөр тутам тавих хяналтын хуудас шинээр нэвтрүүлэн эмчилгээ үйлчилгээндээ ашиглан үр дүнд хүрсэн.

Дорноговь аймгийн Нэгдсэн  Эмнэлэг"-тэй хамтран ажилладаг байгууллагууд болон үйлчлүүлэгч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, ажил үйлсэд тань амжилт хүсье