Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг-Хамтдаа

“Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг-хамтдаа” сэдвийн дор зохион байгуулагдсан ухуулга нөлөөллийн уулзалт, хэлэлцүүлгээр умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүний папилома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг нийт хүн амд сурталчлах, зорилтот бүлгийн өсвөр насныхныг дархлаажуулалтад хамруулах, хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангахад бүх шатны шийдвэр гаргагч нар, эрүүл мэндийн салбарынхны оролцоог сайжруулах асуудлыг хэлэлцэн дараах зөвлөмжийг гаргалаа.

Иргэд, олон нийтэд:

  • Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээллийг баталгаат эх сурвалжаас авч, бусдад түгээцгээе
  • Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад зорилтот бүлгийнхнийг хамруулцгаая
  • Зорилтот бүлгийн 30-60 насны эмэгтэйчүүд 3 жил тутамд умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдацгаая
  • Иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдацгаая

Умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой ба эрт үе шатандаа төгс эмчлэгддэг хавдар учир олон эмэгтэйн амь нас аврагдаад зогсохгүй олон гэр бүл, үр хүүхэд элэг бүтэн амьдрах юм